Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Прокурорын орлогчид М.Чинбат, С.Алиманцэцэг нар нэр дэвшиж байгаа юм. Асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Ж.Батзандан нар нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авсан байна.

Үүний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Улсын ерөнхий прокурорын орлогчид дэмжлээ. Ийнхүү  Байнгын хорооны саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтсоноор энэ өдрийн хуралдаан өндөрлөлөө.

М.Чинбатын товч намтар,

  • Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй,
  • 1989 онд Сүхбаатар аймаг Наран сумын 8 жилийн сургууль,
  • 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, нэгдүгээр 10 жилийн дунд сургууль,
  • 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй,
  • 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор,
  • 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч,
  • 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор,
  • 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокурор,
  • 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор,
  • 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
  • 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор,
  • 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга,
  • 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байна.

С.Алиманцэцэг товч намтар,

  • 1990 онд 10 жилийн 3-р сургууль,
  • 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй,
  • 1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор
  • 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2012-2014 МИАТ ТӨХК-д хуулийн хэлтсийн дарга,
  • 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор,
  • 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор,
  • 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа юм.