Энэтхэгийн кино жүжигчин Приянка Чопра, Америкийн дуучин Ник Жонас нар хуримын ёслолоо Энэтхэг, Христийн ёс заншлын дагуу гэр бүл, найз нөхдийн хүрээнд тэмдэглэжээ. Тэд анх 2016 оны есдүгээр сард танилцсан бөгөөд өнгөрсөн зун сүй тавьсан юм.

Энэ жил 36 настай Чопра Энэтхэгийн хамгийн өндөр орлоготой жүжигчдийн нэг бөгөөд 50 гаруй кинонд дүр бүтээжээ. Мөн тэрээр 2000 оны дэлхийн миссээр шалгарч байсан юм.

Тэрээр Холливудын карьераа 2015 онд гарсан Куантикло телевизийн цувралаас эхлүүлсэн бөгөөд Baywatch, A Kid like Jake зэрэг кинонд тоглосон байна. Тайм сэтгүүл Чопраг 2016 оны дэлхийн хамгийн нөлөөтэй 100 эрхмийн нэгээр нэрлэсэн бол Форбес сэтгүүл өнгөрсөн оны дэлхийн хамгийн хүчирхэг 100 эмэгтэйн жагсаалтад багтаажээ.

Харин түүний нөхөр, 26 настай Жонас багадаа Диснейн сувгийн жүжигчин байсан бөгөөд ах нар болох Жое, Кэвиний хамт Jonas Brothers хамтлагийг байгуулсан юм. Тэрээр хожим бие даасан уран бүтээлээ хийж эхэлсэн ба X Factor шоуны шүүгчээр ажиллаж байжээ.

Эх сурвалж: BBC, Eonline