Энэ сарын 24-26-нд нийслэлийн хэмжээнд гамшгийн иж бүрэн сургалтыг зохион байгуулна. Энэ хүрээнд 25-нд иргэдийг түр хамгаалах байр руу нүүлгэн шилжүүлэх сургалт явагдах юм.

Үүнтэй холбогдуулан хотын дарга С.Амарсайхан захирамж гарган Пүрэв гарагт төр захиргааны байгууллага болон аж ахуйн нэгжийн ажил эхлэх цагийг 10:00 цаг, дуусах цагийг 19:00 цаг байхаар тогтоожээ.

Мөн энэ өдөр 07:00-10:00 цагт нийслэлийн замын хөдөлгөөн, Улаанбаатараас орох, гарах хөдөлгөөнийг бүрэн зогсоох юм. Түүнчлэн гамшгийн сургалтын өдрүүдэд нийслэлд согтууруулах ундаа худалдан борлуулахыг хориглосон байна.

Дашрамд дурдахад, сүүлийн жилүүдэд манай улсын гамшгийн эрсдэл нэмэгдсэн бөгөөд гамшгаас урьдчилан сэргийлэх уг сургуулилт нь 30 жилийн дараа болох гэж байгаагаараа онцлогтой юм.