Оросын ерөнхийлөгч Владимир Путин ирэх оны зургадугаар сард Осака хотод болох Их 20-ын уулзалтын үеэр ерөнхий сайд Шинзо Абэтэй уулзана гэдгээ Дорнын эдийн засгийн форумын үеэр мэдэгдлээ.

Энэ үеэр Шинзо Абэ терроризм, хар тамхины худалдаа зэрэг гэмт хэргийн эсрэг Оростой хамтран тэмцэнэ гэсэн байна. Үүнээс гадна Хойд Солонгос цөмийн асуудлаа шийдэж 1970, 80-аад оны үед барьцаалагдсан Япон иргэдийг суллавал Хойд Солонгост санхүүгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн гэжээ.

Оросын Владивосток хотод жил бүр зохиогддог Дорнын эдийн засгийн форумын хүрээнд ерөнхийлөгч Путин дэлхийн 60 орны төлөөлөгчидтэй уулзаж байна.

Тэрээр Мягмар гарагт Хятадын ерөнхийлөгч Ши Жинпин, Лхагва гарагт Өмнөд Солонгосын ерөнхий сайд И Наг Ён нарыг хүлээн авах юм.

Харин Хойд Солонгосын талаас Гадаад эдийн засгийн харилцааны сайд Ким Юн Жэ тэргүүтэй төлөөлөгчид уг форумд оролцож байна.

Эх сурвалж: Yahoo, Tass