Оросын ерөнхийлөгч Владимир Путиний Монголд хийх албан ёсны айлчлал эхэллээ. Тэрээр Даваа гарагийн шөнө Чингис хаан олон улсын нисэх буудалд тусгай үүргийн нислэгээр хүрэлцэн ирсэн байна. 

Путинийг Чингис хаан олон улсын нисэх буудалд гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид, Оросын талаас Монголд суугаа элчин сайд И.К.Азизов тэргүүтэй төлөөлөгчид угтан авчээ.

Тэрээр айлчлалынхаа хүрээнд Халх голын байлдаанд хамтран ялалт байгуулсны 80 жилийн ойн арга хэмжээнд оролцох юм. Мөн ерөнхийлөгч Х.Баттулгатай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. 

Ийнхүү харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар, яамд хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурна.