Америкийн реппер A$AP Роки буюу Раким Мэйерсийг танхайн хэрэгт буруутгалаа. Тэрээр өнгөрсөн сарын 30-нд Шведийн Стокольм хотод танхайрсан хэрэгт сэжиглэгдэн энэ сарын гурванаас хойш саатуулагдаад байна. 

Түүний өмгөөлөгчийн хэлснээр реппер халдлагад өртсөн учир өөрийгөө хамгаалах арга хэмжээ авсан гэнэ. A$AP Рокигоос гадна уг хэрэгт холбоотой хоёр хүнийг саатуулан шалгаж байна. 

Дуучин Жастин Бибер, реппер Кание Уэст, реалити шоуны од Ким Кардашиан, Америкийн ерөнхийлөгч Доналд Трамп зэрэг олны танил эрхмүүд A$AP Рокиг суллахыг Шведын албаныханаас шаардсан ч татгалзсан хариу өгсөн байна. 

Ялангуяа Трамп A$AP Рокиг батлан даалтад гаргах өргөдлийг хувийн зүгээс өгсөн ч Швед улсад батлан даалтын систем байдаггүй юм. 

Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар уг асуудалд аль нэг сайд, бүр ерөнхий сайд нь ч оролцох боломжгүй гэнэ.

Эх сурвалж: CNN, Mirror