Америкийн реппэр Мак Миллер буюу Малколм МакКормик 26 насандаа хорвоог орхилоо. Одоогоор түүний үхлийн шалтгааныг тогтоогүй байна.

Түүний талаар Уорнер Брос Рекордсын үйл ажиллагааны ахлах мэргэжилтэн Том Корсон, “Мак авьяаслаг, хөгжилтэй, үлгэр дуурайлал болсон уран бүтээлч байлаа. Түүний үхэл маш том гарц хохирол болж байна. Түүний нийт шүтэн бишрэгчдийнх нь өмнөөс гэр бүл, найз нөхдөд нь эмгэнэл илэрхийлье” гэсэн байна.  

Мөн реппэр Snoop Dog, Wiz Khalifa, Chance the Rapper дуучин Шаун Мендес, Чарли Пут нар түүний үхэлд гашуудаж байгаагаа илэрхийлжээ.

Мак Миллер өнгөрсөн сард Swimming нэртэй тав дахь бие даасан цомгоо гаргасан бөгөөд сүүлийн үед хар тамхи ихээр хэрэглэж байжээ.

Мөн тэрээр өнгөрсөн тавдугаар сард согтуугаар машин жолоодсон, ослын газраас зугтаасан хэргээр баривчлагдсан байна.

Миллер 2012 онд анхны Blue Slide Park цомгоо гаргасан нь Billboard-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлсэн юм.

Эх сурвалж: BBC, CNN