Хиртэлт киногоороо олонд танигдсан жүжигчин Роберт Паттинсон Бэтмэний дүрд тоглож магадгүй гэнэ. Ингэснээр өдгөө 32 настай тэрээр Бэтмэний дүрд тоглох хамгийн залуу жүжигчин болох юм.

Уорнер Брос кино компаний бүтээж буй Бэтмэн киноны дөрөвдүгээр ангийг Матт Рийвес найруулах бөгөөд одоогоор дүрийн сонголтоо хийж байна. Кино зураг авалт энэ зун эхлэх төлөвтэй байгаа ба 2021 оны зургадугаар сарын 25-нд кино театруудаар гарна.

Энэ удаагийн кино супер баатар гэхээсээ илүү мөрдөгчийн тухай өгүүлнэ гэдгийг найруулагч Рийвес онцолж байна. Жүжигчин, найруулагч Бен Аффлек 2017 оны нэгдүгээр сард Бэтмэний шинэ анги дээр ажиллахгүй гэдгээ мэдэгдсэнээр Рийвес шинэ Бэтмэн сонгохоор болсон юм.

Бэтмэн киноны сүүлийн хоёр анги болох Бэтмэн Супермэний эсрэг, Шударга ёсны бүлэг кинонууд амжилт олоогүй ба Уорнер Брос компани шинэ ангид ихээхэн найдлага тавьж байгаа гэнэ.

Паттинсон удахгүй Уорнер Брос, найруулагч Кристопер Нолан нарын хамтарсан бүтээлд тоглох гэж байгаа ба уг кино 2020 оны долдугаар сарын 17-нд нээлтээ хийх юм.

Эх сурвалж: Variety, Gizmodo