Iron Ox компани хиймэл оюун ухаантай роботын тарьсан гурван төрлийн навчит ногоог Калифорни мужийн супер маркетаар худалдаалж эхэллээ. Өнгөрсөн 10-р сард байгуулагдсан тус компани нь ХАА дахь хүний хөдөлмөрийг автоматжуулахаар ажиллаж байгаа юм.

Энэхүү компани ногоо түүгч робот гар, үрсэлгээний сав, өөрөө явагч ачигч ашиглан ургац хураадаг байна. Харин фермийн ажилтнууд ногооны үрсэлгээ, савалгааг хийдэг гэнэ.

Робот ферм нь супер маркетаас ердөө 950 км-ын зайтай байдаг учир тээврийн зардал багатайгаас гадна хэрэглэгчдэд шинээрээ хүрдэг байна.

Гэхдээ Робот ферм долоо хоногт нэг удаа нийлүүлэлт хийдэг бөгөөд үнийн хувьд харьцангуй өндөр буюу 60 грамм ногоон ургамал 2.49-2.99 доллар, дөрвөн ширхэг жижиг байцаа 4.99 доллароор зарагдаж байгаа юм.

Эх сурвалж: The verge