Их Британий Роллс-Ройс компаний EVTOL гэх уг машин нь 402 км цаг хүртэл хурдтайгаар 804,6 км зам туулах хүчин чадалтай ба 4-5 хүн тээвэрлэх боломжтой гэнэ.

Энэ талаар Роллс-Ройс компани цахилгаан инженерчлэлийн багийн ахлах Роб Уатсон, “Бид цаашид цахилгаан хөдөлгүүрээ сайжруулахаар ажиллана. Энэ тал дээр бусад үйлдвэрүүдтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.

Уг машин нь газаар ажилладаг зургаан цахилгаан хөдөлгүүртэй ба дуу багатай гэдгээрээ онцлог юм. Мөн далавч нь 90 градус хөдөлдөг учир нисэх онгоцны талбайд хөөрч газардахад тохиромжтой байна.

Энэхүү EVTOL машиныг энэ сарын 16-22-ны хооронд Их Британы Фарнборо нисэх онгоцны буудалд зохиогдох олон улсын агаарын тээврийн шоун дээр танилцуулах юм байна.  

Эх сурвалж: BBC, Reuters