Италийн Ром хотын удирдлага алдарт Испаний шатан дээр суухийг хуулиар хориглолоо. Гэгээн Тринитигийн сүм, Пинкиогийн толгодыг холбодог энэхүү 135 гишгүүртэй шат нь 1726 онд бүтээгджээ.  

Уг шат нь 1953 онд гарсан Ромын аялал киногоор олонд алдаршсан бөгөөд жуулчид олон цагаар суух, хоол идэх зэргээр бусад хүмүүсийн замд саад болдог байна. Мөн дугуйтай аяны цүнх чирэх, тэнгэрцэртэй явах, хөшөө рүү авирах зэргээр шатны эдэлгээнд сөргөөр нөлөөлж байгаа юм. 

Иймд цагдаа нарын шаардлагыг хүлээн авч шатнаас босоогүй хүмүүсийг 180-450 доллараар торгох ба одоогоор жуулчдад уг хоригийн талаар мэдээлэл өгөөгүй учир олон зөрчил илэрч байгаа гэнэ. 

Тус шатыг хамгийн сүүлд 2016 онд Булгари брэндийн 1.6 сая долларын хөрөнгө оруулалтаар засварласан байна. 

Эх сурвалж: Japantimes, The guardian