АТГ-аас Сангийн сайд асан С.Баярцогтын Их Британийн Виржинийн арлуудын оффшор бүсэд компани байгуулан Швейцарын банканд хөрөнгө байршуулсан гэх хэргийг үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байгаа гэж мэдэгдлээ.

Түүнчлэн С.Баярцогтын Оюутолгой төсөлтэй холбогдох гэрээг батлахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй гэх эрүүгийн хэрэгт нэгтгэн дээрх хэрэгтэй нэгтгэн  шалгаж байгаа гэнэ.

Иймд түүнд холбогдох эрүүгийн хэргийг хаасан гэж зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байгаа нь худал ташаа болохыг АТГ-аас мэдэгдлээ.

Сануулахад, энэ сарын хоёронд УИХ-ын чуулганаар АТГ-ын хуучин удирдлагуудыг чөлөөлж, оронд нь Ерөнхийлөгчийн санал болгосноор АТГ-ын даргад З.Дашдавааг, дэд даргад  Ж.Батсайханыг томилсон юм.