Сүүлийн үед С.Зоригийн хэрэгтэй холбоотой ээдрээтэй асуудал үүсэж, том намуудын улс төрийн оноо авах гэсэн сэдэв болж байгаа тул олон нийтийг ижил тэгш мэдээллээр хангахыг ИЗНН-аас шаардлаа.

Энэ хүрээнд тус намаас шүүхийн бүх шатны материал тэмдэглэлийг ил болгох мэдэгдлийг гаргаж, Ерөнхий сайд болон С.Зориг агсны хэргийн хариуцсан УИХ дахь Түр хороонд хүргүүлэхээ мэдэгдлээ.

“Өнгөрсөн хугацаанд шүүх засаглалын хараат байдалд хүндэтгэлтэй хандаж манай нам энэ хэрэгт хүлээцтэй хандаж ирсэн. Харин цаашид энэ хэргийн үнэн зөвийг олох үүднээс улс төрийн хүчтэй тэмцэл хийхээс аргагүй байдалд хүрсэн” гэж ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг хэллээ.

Зураг: Өдрийн Тойм

Тэрээр УИХ-ын чуулганаар хоригдож буй хүмүүсийг шууд суллах талаар ярьж байгаа нь зохимжгүй гэсэн юм. Харин бичлэгээс илүү гурван шатны шүүх хурлын тэмдэглэлийг ил  болгох нь хэргийн талаар үнэлэлт дүгнэлт хийхэд илүү үндэслэлтэй гэлээ.

С.Зоригийн амь насыг хөнөөсөн гэх хэрэгтнүүдийн бичлэг ил болсонтой холбоотойгоор энэ асуудалд олон эргэлзээ зангилаа үүссэн юм.

Хэдийгээр нэг хэсэг нь яллагдагч нарыг эрүүдэн шүүх замаар нотлох баримт цуглуулж ялласан гэж байгаа ч 20 гаран минутын бичлэгийг үзээд дүгнэлт хийх боломжгүй гэж ИЗЗН мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, маргааш буюу энэ сарын 20-нд төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны төрсөн өдөр тохиох юм.

ИЗНН-ын мэдэгдэл: