Манай улс энэ сарын 18-нд ФАТФ-ын саарал жагсаалтад орсон юм. Үүнээс хойш зах зээлийн үнэлгээгээрээ тэргүүлэгч компаниудын топ 20 индекс 0.08 хувиар буурчээ. 

Тухайлбал, энэ сарын 17-нд Тавантолгой компаний хувьцаа 6420 нэгж байсан бол 18-нд 15 нэгжээр буурсан байна. Мөн АПУ компаний хувьцаа энэ сарын 17-нд 510.25 нэгж байсан бол дараа өдөр нь 506.4 болж буурчээ. 

Олон улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх ФАФТ байгууллага энэ сарын 13-18-нд Парис хотноо хуралдсан юм. Хурлын үр дүнд Монгол, Исланд, Зимбабве улсуудыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх эрсдэлтэй орнууд буюу саарал жагсаалтад оруулсан. 

Уг жагсаалтад орсноор олон улсын байгууллагаас манайд эдийн засгийн хориг тавих эрсдэлтэй болсон юм. Тодруулбал, манай улсын зээл тусламжийн эх үүсвэр гэж болохоор ОУВС, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт хөгжлийн банк зэрэг байгууллага тусламж үзүүлэхгүй байх магадлалтай. Мөн олон улсын төлбөр тооцоо удааширч, улсын эдийн засаг буурах эрсдэлтэй байна.

Эх сурвалж: MSE