УИХ-ын дарга Г.Занданшатар Азийн хөгжлийн банкнаас Монголд суугаа суурин төлөөлөгч Павит Рамачандрантай уулзлаа. 

Энэ үеэр манай улсын саарал жагсаалтад орсон асуудлыг хэлэлцсэн ба Азийн хөгжлийн банк саарал жагсаалтаас гарах, эдийн засгаа сайжруулахад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ гэлээ. Хариуд нь УИХ-ын дарга Г.Занданшатар макро эдийн засгийг тогтворжуулахад чухал үүрэгтэй дэд бүтцийн томоохон төслүүдэд санхүүжилт шаардлагатай байгаа гэсэн юм. 

Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг хөрш орнуудын зах зээлд гаргах асуудлаар Азийн хөгжлийн банктай хамтран ажиллахыг хүсэж байгаагаа мэдэгджээ. 

Манай улс 10 сарын 19-нд санхүүгийн сахилга батгүй гэх шалтгаанаар ФАТФ-ын саарал жагсаалтад орсон юм. Улмаар манай улсад зориулан дөрвөн заалт бүхий зөвлөмж гаргасан ба хэрэгжүүлж буй ажлынхаа эхний тайланг 12 сард, дараагийнхыг 2020 оны хоёрдугаар сард ФАТФ руу илгээнэ. Хэрэв 2021 оны тавдугаар сар гэхэд саарал жагсаалтаас гарахгүй бол хар руу орох магадлалтай юм.