Ираны жүдогийн холбоо болон олимпын хороо Саид Моллэйг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлтийг олон улсын арбитын шүүхэд гаргалаа. Ингэснээр Моллэйг Токиогийн олимпоос өмнө Ираны нэр дээр тэмцээнд оролцох ёстой гэжээ.

Моллэй өнгөрсөн онд Токиод болсон ДАШТ-д оролцсоныхоо дараа Герман руу зугтаж дүрвэгчийн статус авсан юм. Харин Иранчууд өөр орныг төлөөлөх зөвшөөрлийг Моллэйд өгөөгүй гэжээ. 

Өнгөрсөн 12-р сард ерөнхийлөгч Х.Баттулга Моллэйд иргэншил олгосон ба тэрээр манай улсын нэр дээр тэмцээнд оролцож эхэлсэн юм. 

Гэвч манай нэр дээр барилдахаасаа өмнө тэрээр Иранаас зөвшөөрөл авах ёстой байжээ. 

Уг асуудлын талаар Олон улсын олимпийн хороо өнгөрсөн долоо хоногт хуралдсан ба одоогоор шийдвэр гараагүй байна. 

Эх сурвалж: Judo inside