Олон улсын олимпын хороо энэ сарын гурванд хуралдаж, Саид Моллэйг Монголын иргэн болохыг зөвшөөрлөө.

Ираны 2018 оны жүдогийн аварга Саид Моллэй өнгөрсөн оны 12-р сард Монголын иргэншил авсан юм. Гэвч Ираны тал 2019 оны Циндаогийн тэмцээнд Иран улсын зөвшөөрөлгүй оролцсон хэргээр Саид Моллэйг Монголын нэр дээр барилдахыг хориглох хүсэлтийг Олон улсын арбитын шүүхэд гаргасан байна.

Энэ удаагийн хурлаар Саид Моллэй нь 2018 онд дүрвэгчийн статустай болсон байсан учир Монголын нэрийн өмнөөс барилдахад асуудалгүй гэж үзжээ. 

Моллэй 2018 онд ДАШТ-ний үеэр Израилийн бөхтэй таарч, Ираны тал барилдаанаа цуцлахыг шаардсан юм. Учир нь, Иран Израилийн тусгаар тогтнолыг зөвшөөрдөггүй учир 1979 оноос хойш олон улсын тэмцээнд тус улсын тамирчидтай өрсөлдөхөөс татгалздаг аж.

Гэвч Моллэй барилдаанаа цуцлалгүйгээр тэмцээнээ үргэлжлүүлж, дэлхийн аварга болсон юм. Улмаар Ираны тал гэр бүлд нь дарамт үзүүлж эхэлсэн тул бусад улсуудаас иргэншил хүсэж, Монгол улс иргэншил олгосон байдаг. 

Эх сурвалж: InsidetheGames, Olympic