СБД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хуралдаж Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг суллах шийдвэр гаргалаа. 

Түүнийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авах үйл ажиллагаатай холбоотойгоор өнгөрсөн сарын 29-нд 30 хоногийн хугацаатай 461-р ангид цагдан хорьсон юм. 

Гэвч энэ сарын 11-нд түүний өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан ч шүүх хүлээж аваагүй байна.

Д.Эрдэнэбилэгийг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Оросын талаас худалдан авахдаа төрийн мөнгөөр авсан, концесс нэрээр төрөөс их хэмжээний хөрөнгө завшсан байж болзошгүй, зохион байгуулалттай бүлэглэл байгуулсан гэх үндэслэлээр шалгаж байгаа юм.