АТГ-аас Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг худалдаж авахад мөнгө угаасан байж болзошгүй хэргээр Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, Монголын зэс корпорацийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулсан юм.

Гэвч тэднийг үргэлжлүүлэн хорих эсэхийг өчигдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцэн, цагдан хорих шаардлагагүй гэж үзэн суллажээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан хэлэхдээ “Тэднийг суллахдаа шүүгчийг нь сольж, нөлөө бүхий улс төрчид шүүх прокурорыг дарамталж байгаад суллуулсан гэх мэдээлэл бидэнд ирж байгаа” гэсэн юм.

Харин шүүхээс тэдний хэрэгт авагдсан баримт болон өмгөөлөгчийн хүсэлтэд үндэслэн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан, мөрдөгчийн тогтоол нь Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэх үндэслэлээр сулласан гэжээ.

Сануулахад, өчигдөр Засгийн газраас Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоож, есөн албан тушаалтныг чөлөөлж, есөн өрөөг битүүмжилсэн юм.