Дархлаажуулалтын үндэсний товлолын дагуу 7, 15 настай хүүхдийг сахуу, татрангийн хоёрт вакцинаар дархлаажуулж эхэллээ. 

Иймд дархлаажуулалтаас хоцорсон болон сургууль завсардсан хүүхдийг харьяа дүүргийн болон Өрхийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын нэгжид хандан хамруулахыг зөвлөж байна. 

Вакцинаар дархлаажуулсан тохиолдолд бага зэрэг халуурах, тарьсан газарт улайх, хавдах шинж тэмдэг илэрнэ. 

Дархлаажуулалтад хамрагдсанаар уг өвчлөлөөс сэргийлэх боломж бүрдэх бөгөөд сахуу, татрангийн эсрэг вакцины нөлөөгөөр амиа алдах тохиолдол 2.5 саяд нэг гардаг гэх статистик бий. 

Манай улс 1929 оноос эхлэн хүн амаа вакцинжуулж эхэлсэн байдаг.