БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг Булган, Орхон аймагт ажиллаж, боловсролын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Уулзалтаар салбар яамнаас баримталж буй бодлого, зорилт, хийж хэрэгжүүлэх ажлыг танилцуулсан юм. Мөн есдүгээр сарын нэгэн гэхэд зарим багшийн ажлын цаг, хүүхдүүдэд өгөх гэрийн даалгаврыг багасгах талаар хэлэлцсэн байна.

Түүнчлэн сургууль, цэцэрлэг, театрын үйл ажиллагаатай танилцаж, шаардлагатай засвар, өргөтгөлийн санхүүжилтийг 2020 оны улсын төсөвт суулгахаар боллоо.

Булган аймгийн хувьд 2018-2019 онд шилжин хэрэгжиж буй хоёр барилгын ажлын гүйцэтгэл 70 гаруй хувьтай байгаа бол Орхон аймагт зургаан ажил үргэлжилж байна.

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг өнөөдөр Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллана.