Бид тоймлоё, Та унш

2019.07.05 Баасан                           24°C  2,658.11  Эд мал баялаг төгөлдөр болно

Чухлыг тоймлоё 


Малыг амьдаар нь экспортлох саналыг цуцаллаа

ЗГ-аас малыг амьдаар нь гаргахын оронд мах бэлтгэх 6 үйлдвэр шинээр барих ажлыг эхлүүллээ. Мөн хот орчимд мал бэлтгэхгүй байж, мах боловсруулах үйлдвэрийг малаар хангах хуваарийг аймаг, сумаар нь гаргахаар боллоо. 

Ч.Улаан сайдыг “гомдоосон шийдвэр”

Малыг амьдаар нь экспортлох асуудал сөхөгдөх үед ХХААХҮЯ-ны сайд Ч.Улааны хадам дүү малыг амьдаар нь экспортолдог компанитай болох нь нийтэд ил болсон. Үүнээс үүдэн “Ч.Улаан сайд дүүгийнхээ бизнесийг дэмжсэн шийдвэр гаргасан” гэж олон нийт шүүмжилсэн юм. 

Үе үеийн сайд нарын хүсэл байв

Дээрх шийдвэрийг 2014 онд ЕС асан Н.Алтанхуяг, 2015 онд Ч.Сайханбилэг, 2017 онд Ж.Эрдэнэбат нар гаргаж байсан юм. Гэвч малыг амьдаар экспортлох нь дотоодын ААН-г дампууруулж, үнийг өсгөх эрсдэлтэй гэж махны салбарынхан үзжээ. Одоогийн байдлаар махны салбарт нийт 10 мянга гаруй хүн ажиллаж байна.


Хонконгт суугаа ерөнхий консулыг эргүүлэн татлаа 

Хар тамхины хэрэгт нэр холбогдож байсан Хонконгт суугаа ерөнхий консул С.Эрдэнийг эргүүлэн татлаа. Тэрээр 2004 онд Вена хотод атташегаар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэсэн хэргээр Германд саатуулагдсан байдаг. Сүүлийн үед дипломат ажилтнууд хар тамхины хэрэгт холбогдох нь ихсэж байгаа ба 5-р сард Истанбул дахь ерөнхий консулын газрын 2 ажилтан Герман руу 70 кг героин нэвтрүүлэхийг завдсан юм.


Зарим эмийг 80% хөнгөллөө  

Хөнгөлөлттэй эмийн жагсаалтад өөрчлөлт оруулж, хүн амын өвчлөлд зонхилон хэрэглэдэг эмүүдийг нэмж орууллаа. Тухайлбал, ахмадуудын хэрэглэдэг зүрх судасны эмийг 34-81%, тархины цусан хангамжийг сайжруулах эмийг 60%-р хөнгөлсөн байна. Учир нь хөнгөлөлттэй эм авч буй иргэдийн 72% нь хүүхэд, хөгшид байгаа юм. Мөн энэ жил төсвийг нь ₮5 тэрбумаар нэмэгдүүлж, ₮33.9 тэрбумыг төсөвлөсөн ба хөнгөлөлттэй эмийг 1026 эмийн сангаар олгож байна. 


Японд их хэмжээний бороо орлоо

Кюшу аралд 7/3-нд сар гаруй хугацаанд орсонтой тэнцэх бороо орсны улмаас үер, хөрсний нуралт үүсэх аюултай байна. Иймээс ЕС Шинзо Абэ тус арал руу 14 мянган аврагчийг илгээж, 1 сая оршин суугчийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо. Кюшу аралд 7-р сард дунджаар 319 мм бороо ордог ч энэ 7 хоногт 755-1010 мм-ын бороо оржээ.


Боинг хохирогчдын ар гэрт $100 саяыг өгнө

Тус компани 737 Max онгоцны ослоор нас барсан 346 хүний ар гэрт $100 саяын нөхөн төлбөр өгөхөөр боллоо. Гэвч хохирогчдын ар гэрийнхэн мөнгөнөөс илүү талийгаачдын цогцсыг ослын газраас авч албан ёсоор оршуулах хүсэлтэй байгаа юм. Харин хохирогчдын өмгөөлөгч Боинг өөрсдийнх нь эсрэг гаргасан өргөдлийг буцаалгахын тулд мөнгө өгч байна гэж үзжээ.

Таны сонорт


Related image Нийгмийн даатгалын илүү төлөлтийг буцаан олгож эхэллээ.

Сэтгэх цаг


 /Өмнөх бодлогын хариу: 2 дахь аягатай жүүсийг 5 дахь аягаар солино/

Өдрийн тойм Сошиал  


 

Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр