Өнөөдрийн байдлаар нийслэлчүүдийг түлшээр хангах Тавантолгой түлш ХХК 60 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэж, 120 мянган тонн түүхий эдийн нөөцтэй байна.

Сайжруулсан түлшийг ирэх сарын 15-аас эхлэн 25, 600, 900 кг болон нэг тонноор савлагатайгаар нэг тонныг нь 150 мянган төгрөгөөр 1000 орчим цэгээр дамжуулан борлуулах юм.

Харин өнөөдрийн байдлаар түлш борлуулах 10 цэгт түгээлт хийгдсэн ба цаг агаар хүйтэрсэн тул иргэд түгээлт хийгдсэн дараах цэгүүдээс сайжруулсан түлшээ авах боломжтой байна.

Түлш борлуулах цэгүүд болон борлуулагчийн утас:

  1.  СХД, 28-р хороо, Хөтөлийн өргөн чөлөө (Т.Энхтайван) Утас: 89896990
  2.  СХД, 22- хороо, Тахилтын сургуулийн 1-р гудамж /122 сургуулийн ард/ Таван Толгой Түлш компанийн борлуулалтын цэг
  1.  БГД, 22-р хороо, Зүүн Нарангийн 15-04 (Ц.Бямбаа) Утас: 99143253
  2. ЧД, 13-р хороо, Гялгар зах (А.Эрдэнэжаргал) Утас: 88019801
  3. ЧД, 12-р хороо, Булагийн 1 - 24А тоот, Нарантуул-2 захын баруун талд (В.Сүрэнхорлоо) Утас: 96651133
  4. СБД, 9-р хороо, Чингэлтэйн гудамж 17 - 139 тоот (Б.Алтанзул) Утас: 99992089
  5. БЗД, 27-р хороо, Дунд дарь эх 1-р гудамж - 770 тоот (М.Батсанал) Утас: 99233299
  6. БЗД, 22-р хороо, Өлзийт 11-159 тоот (Ч.Жанлав) Утас: 99157340
  7. БЗД, 23-р хороо, Сургуулийн 1462А тоот (Б.Бат-Отгон)       Утас: 88751313
  8.  ХУД, 7-р хороо,  Жаргалантын 1/1 (Л. Баярсайхан)   Утас: 94040899

Мөн цаашид сайжруулсан түлшний түгээлтийн үйл ажиллагаатай шат дараатай үргэлжлэх бөгөөд түүхий нүүрс борлуулдаг байсан цэгүүдээс хороо, дүүрэг авах тул хүртээмжид сөрөг зүйл гарахгүй гэж хотын захиргаа үзжээ.

Дашрамд дурдахад, сайжруулсан түлшийг иргэдэд картаар худалдан авах ба түлш борлуулах картыг хийж эхэлсэн байна. Түүнчлэн сайжруулсан түлшийг хүртээмжтэй байлгах үүднээс иргэд 2-6 тонны түлш авах эрхтэй байх хязгаарлалт хийхээр төлөвлөсөн юм.