Сайжруулсан түлш худалдан авах сайн картыг энэ сарын 16-аас иргэдэд олгож эхлэх ба  нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй юм. Иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцох бөгөөд дууссан тохиолдолд Тавантолгой түлш ХХК-д хандан эрхээ сэргээлгэх боломжтой.

Уг картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй авах боломтой. 

Сайжруулсан түлш ачих буулгахад шаардлагатай байгаа 200 орчим ажилтныг Захирагчийн ажлын алба, Хот тохижилт, дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдаас татан төвлөрүүлээр болсон байна.

Шахмал түлшийг 500 гаруй цэгээр борлуулах ба дүүрэг хороодын түлшний цэгүүдэд хүргэх ажлыг  эрчимжүүлэхээр Тамгын газрын хэлтсийн дарга нар Таван толгой түлш компани дээр жижүүрлэн ажиллуулахаар болсон юм.  

Сануулбал, Өвлийн улиралд гэр хорооллын 120 мянга гаруй өрхийн түүхий нүүрсний 1.2 сая тонн бөгөөд үүнийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах тооцоог Засгийн газраас гаргасан юм. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж үзжээ.

Гэвч Тавантолгой түлш ХХК одоогоор нийт 165 мянган тонн шахмал түлш нөөцөлсөн баcт 21 мянган тонн түлш нөөцөлсөн байна. Мөн 361 борлуулагчтай сайжруулсан шахмал түлш борлуулах гэрээ байгуулсан ба 10260 тонн шахмал түлш борлуулжээ.