Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Зандашатар, ТЕГ, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймгийн прокурорын хяналтын дор Салхитын ордод тусгай ажиллагаа зохион байгууллаа.

Зураг: Zasag
Зураг: Zasag

Тус аймгийн Гурван сайхан суманд байдаг алт мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан байна. Монгол улсын хууль тогтоомжуудыг зөрчсөн, татвараа нуун дарагдуулсан, худлаа мэдээлсэн, авлига хээл хахуулийн хэрэгт орооцолдсон Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компанийн Хятад удирдлагууд нь хөрөнгө оруулалт дээрээ маргаж хууль, шүүхийн байгууллагад нөлөөлөхийг завдаж жилийн турш маргаантай яваа юм байна.

Тухайлбал, Салхитын мөнгөний ордыг эзэмшдэг Жи Пи Эф ХХК нь 930 сая гаруй төгрөгийн татварыг нууж, худал мэдүүлсэн нь тогтоогджээ. Иймд Ашигт малтмал, Татварын тухай хуулийг үндэслэн нийт 930.668.417.21 төгрөгийн акт тавьж Дундговь аймгийн татварын хэлтсийн дансанд 15 хоногийн дотор шилжүүлэхийг тус компанийн захирал Жин Жиан Минд даалгасан байна.

Уг ордод зөвхөн мөнгө гэхэд 770 мянган тонноор батлагдсан нөөцтэй мөн алт, газрын ховор металлтай, 1983 онд улсын төсвөөр хайгуул хийн илрүүлж байжээ. Тус ордод эрдэс баялгийн гарцаа нуух замаар олборлож ирсэн энэ компанийн 154 мянган тн хүдэр экспортод гарах гэж байхад нь зогсоожээ.

Зураг: Zasag

Одоо уурхай дээр байгаа овоолго гэхэд 100 сая долларын хүдэр байгаа гэнэ. Хоёр зуу орчим метрийн гүн ухах уурхайг одоогоор 60 гаруй метр гүн ухжээ. Орон нутгийн хууль хяналтынхан шаардлага тавихаар очиход хамгаалалт нь нэвтрүүлдэггүй, шаардлага тавих хяналт сул байсан гэдгийг албаныхан мэдэгдлээ.