Замын-Үүдийн боомтоор энэ сарын есөнд хууль бусаар хүнсний бүтээгдэхүүн нэвтрүүлэх гэж байсныг МХЕГ-аас илрүүлжээ. Тодруулбал, иргэн Ж нь Хятадаас 120 кг сам хорхойн мах, 2770 кг загасны мах, 240 кг пүнтүүз, 144 кг шар буурцагны махыг хил нэвтрүүлэхийг завдсан байна. 

Эдгээр бүтээгдэхүүн нь гарал үүслийн гэрчилгээгүй, холбогдох бичиг баримтын бүрдэлгүй байжээ. Хүнсний бүтээгдэхүүнийг зөвхөн Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж импортлох хуультай юм.

Сүүлийн үед импортын мэдэгдэлгүй, гарал үүсэл тодорхойгүй бараа, бүтээгдэхүүнийг хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан хэд хэдэн тохиолдол бүртгэгдээд байна. Хамгийн сүүлийн жишээ дурдвал, 10-р сарын найманд Хятадаас 110 хайрцаг найман нэр төрлийн ундаа, хоол амтлагч, халуун ногоог улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан юм.