Samsung компани Galaxy S10-ын гурван шинэ загварыг 2019 онд гаргахаар төлөвлөжээ. Тэдгээрийн нэг нь 5G дэмждэг тусгай хувилбар байна гэж Өмнөд Солонгосын The Bell сайт мэдээллээ.

Galaxy S10 утасны талаар тодорхой мэдээлэл цацагдаагүй ч шинэлэг зүйл нь эдгээр гурван загвар дэлгэцэд суурилагдсан хурууны хээ уншигчтай байх гэнэ.

Samsung компани Galaxy S10 утасныхаа танилцуулгыг 2019 оны хоёрдугаар сарын сүүлч байсныг наашлуулж нэгдүгээр сарын эхээр CES үзэсгэлэн дээр танилцуулахаар болжээ.

Үүгээрээ Samsung нь 5G сүлжээнд бүрэн ажиллах чадвартай ухаалаг утас танилцуулсан анхдагч компаний нэг болохыг хүссэн байна.

Гэхдээ 5G сүлжээ нь 2019 оны эхээр цөөн хэдэн улсад туршилтын хэлбэрээр тавигдах юм. Тиймээс Samsung 5G-г дэмждэг Galaxy S10-ыг цөөн тоогоор үйлдвэрлэж, ашиг олохын төлөө бус тэргүүлэгч компани гэдгээ харуулах болно гэж The Bell сайт мэдээлжээ.

Мөн түүнчлэн Samsung 2019 онд Galaxy S10-ыг оролцуулаад 5G дэмждэг хоёр сая ухаалаг утас худалдахаар төлөвлөж байгаа гэнэ.

Эх сурвалж: The Bell, Mail.RU