Самсунг компани Галакси Note 10, Note 10 plus, Note 10 plus 5G загварын гар утаснуудаа танилцууллаа. 5G загвар нь  Note 10 plus-тай ижилхэн үзүүлэлттэй ч сүлжээ болон хоёр грамм хүнд жинтэй гэдгээрээ ялгаатай юм. Мөн 5G загварыг зөвхөн 5G сүлжээ нэвтэрсэн орнуудад худалдаалах гэнэ. 

Харин Note 10 загвар нь Америкт Snapdragon 855 процессор, бусад оронд Exynos 982 процессортой худалдаалагдах юм. Тус загвар нь 256 GB багтаамж, 8GB RAM, ардаа гурван камертай ба урд талын камерыг гол хэсэгт байрлуулжээ. Харин Note 10 Plus нь 12GB RAM-тай ба нэмэлт AR камертай юм. Үүнээс гадна чихэвчний оролтгүй ба талстлаг өнгөний сонголтууд нэмэгджээ. 

Үнийн хувьд Note 10 загвар 959 доллар, Note 10 Plus 1099  доллар, Note 10 Plus 5G 1299 доллар бөгөөд энэ сарын 23-аас худалдаанд гарна. 

Үүнээс гадна Самсунг компани Галакси Book S нөүтбүүкээ танилцуулсан ба энэ нь Snapdragon 8xc процессор, 13.3 инчийн мэдрэгчтэй дэлгэц ба нэг цэнэглээд 23 цаг ашиглах боломжтой гэнэ. Уг нөүтбүүкийг ирэх сараас эхлэн 999 доллараар худалдаалах юм. 

Эх сурвалж: Techlapse, CNET