Өмнөд Солонгосын цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч Самсунг компани нугалдаг утсаа танилцууллаа. Энэхүү утасны хязгааргүй уян дэлгэц нь дэлгээтэй үед 18.5 см болдог ба гурван аппликейшн зэрэг ашиглах боломжтой гэнэ. Мөн сүүлийн үеийн утаснаас илүү нарийхан учир нугалаатай үедээ халаасанд багтах юм байна.

Тэд энэхүү нугалдаг утсаараа таван жилийн турш Хятадын Хуавей компанитай өрсөлдөж байсан юм. Гэвч Америкийн Роёоле компани ФлексПай гэх анхны нугалдаг утас гаргаснаар тэдний өрсөлдөөнд цэг тавьжээ.

Самсунг компаний ухаалаг утасны борлуулалт сүүлийн үед Хуавей зэрэг Хятадын томоохон брендүүдээс болж эрс буураад байгаа юм. Тухайлбал өнгөрсөн 6-9 сард өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар буурсан ба хувьцаа нь сүүлийн нэг жилд 22.1 хувиас 20.3 хувь хүртэл унасан байна. Гэвч энэхүү нугалдаг утас хэрэглэгчдийн сонирхлыг татаж компанид ашиг авчирна гэж шинжээчид үзэж байгаа юм.

Одоогоор Хятадын Хуавей, Шиаоми, Леново компаниуд нугалдаг утас үйлдвэрлэхээр ажиллаж байгаа бол Өмнөд Солонгосын LG компани OLED дэлгэцтэй нугалдаг телевиз бүтээх гэнэ. Харин Майкрософт компани олон дэлгэцтэй төхөөрөмж үйлдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Эх сурвалж: BBC, The Verge