Гуравдугаар сарын зургаанаас худалдаанд гарах Самсунг S20 Ultra утасыг нийтэд танилцууллаа. Энэхүү утас нь одоогоор 2020 онд гарах хамгийн өндөр үзүүлэлттэй утас болж байна.

Өнгөрсөн жилийн Самсунг S10 plus утастай харьцуулахад камер, утасны батарей, үзүүлэлт зэргийг сайжруулжээ. Тухайлбал, S20 Ultra загварын камер 108 мегапиксел, 16 GB RAM-тай байна. Мөн 6.9 инч дэлгэцтэй, 5000mAh батарейтэй, 128, 256, 512 гэсэн багтаамжийн сонголттой юм. 

Утасны камерыг Хуавей P30, P40 утаснаас санаа авч сайжруулсан ба камер нь дүрсийг 100 дахин томруулах чадалтай гэж Самсунг компани мэдэгджээ. 

Самсунг S20 Ultra утас нь 5G сүлжээг дэмжих бөгөөд 1469 доллараар худалдаалагдах юм. 

Эх сурвалж: CNET, GSMArena