Самсунг компани ухаалаг утасны “хоёр дахь үеийн 10 нанометр класс, 16Gb LPDDR4X буюу бага эрчим хүч зарцуулдаг, өгөгдлийн давхар хурдны 4х” мемори чипийг үйлдвэрлэж эхэлснээ Пүрэв гарагт мэдэгдлээ.

Ухаалаг утас нимгэрэх тусам үр ашигтай өөрчлөлт хийхэд хүндрэлтэй болдог байна. Харин Самсунгын шинээр үйлдвэрлэж буй мемори чип нь баттерэйг орлох бөгөөд өмнөх зайнуудаас нимгэн, илүү удаан цэнэгээ барих гэнэ.

Уг мемори чип нь одоогийн тэргүүлэх ухаалаг утаснуудтай эн зэрэгцэхүйц 4,266Mbps хурдтайгаас гадна цэнэгийг 10 хувь хүртэл хэмнэх юм байна.

Хамгийн сонирхолтой нь Самсунг компани нэг утсанд дөрвөн ширхэг “10 нанометр класс 16Gb LPDDR4X” мемори чип суурилуулж эрчим хүчийг дээд зэргээр хэмнэхээр болсон гэнэ.

Тус чипний үйлдвэрлэл энэ жилийн сүүлч эсвэл дараа оны эхээр худалдаанд гарах бөгөөд мемори чипийг ашигласан шинэ загварын утас одоогийхоос 20 хувь нимгэн байх юм.

Эх сурвалж: Theverge, Techspot