Бид тоймлоё, Та унш

2019.10.09 Лхагва                                            10°C  2,668.31  Эрхтэн хурц болно

Чухлыг тоймлоё 


Мал нядлахгүйгээр мах иддэг болно

Израиль улс дэлхийгээс 399 км-ын зайд орших сансрын станцад анх удаа лабораторийн аргаар мах гаргаж авлаа. Туршилт ийнхүү амжилттай болсноор ирээдүйд мал нядлахгүйгээр хүмүүсийн махны хэрэгцээг хангах боломжтой гэж үзжээ.

Махыг хиймлээр гаргаж авах боломжтой гэж үү? 
Тийм. Тэд 3D принтер ашиглан сансрын станцад мах гаргаж авсан. Гэхдээ одоогоор махны амтыг сайжруулах шаардлагатай байгаа юм. Сансарт гаргаж авсан махыг хэрэглээнд нэвтрүүлэх эсэх нь тодорхойгүй ч 2040 онд гэхэд хүмүүсийн 60% нь лабораторид ургуулсан мах идэх гэнэ.

Яагаад? 
Сүүлийн жилүүдэд хүлэмжийн хий, дэлхийн дулаарал нэмэгдэж, бэлчээр сүйдэх, гол ус бохирдоход мах үйлдвэрлэл нөлөөлж байгаа юм. Шинэ Зеланд, Австрали, Америк нь махны хэрэглээгээрээ тэргүүлдэг ба жилд 1 хүн 100-150 кг мах иддэг. Харин Монголд жилд 1 хүн 50-100 кг мах хэрэглэдэг бол Этиопт хамгийн бага буюу 7 кг байна.


Номын сан, драм, дуурийн театрыг шинээр барихгүй  

Ирэх оны төсөвт тусгагдсан Төв номын сан, УДБЭТ, УДЭТ-ын барилгыг шинээр барих ₮12 тэрбумыг зогсоохоор боллоо. Учир нь зарим урлаг, соёлын зүтгэлтэн, архитекторууд эдгээр барилгыг соёлын өв гэж үзэн шинээр барихыг эсэргүүцсэн юм. Тиймээс ₮12 тэрбумыг боловсрол, ШУ, спортын салбарт тулгамдаад буй асуудалд зарцуулахаар болов.


Хятад иргэдийг албадан гаргалаа

Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн Хятадын 1 иргэнийг албадан гаргаж, зөвшөөрлийн бус ААН-д ажилласан 11 хүний оршин суух зөвшөөрлийг цуцаллаа. Албадан гаргасан иргэд 5 жилийн хугацаанд Монголд нэвтрэх эрхгүй бол оршин суух зөвшөөрлийг цуцалсан иргэд дахин виз мэдүүлэх боломжтой юм.


Хятадын компаниуд Америкийн хар жагсаалтад орлоо

Шинжиан мужийн Уйгурчуудын хүчирхийлэлтэй холбоотой Хятадын 28 байгууллагыг Америк хар жагсаалтад орууллаа. Үүнд Шинжианы олон нийтийн аюулгүй байдлын хороо зэрэг ЗГ-ын агентлаг болон технологийн компаниуд багтжээ. Ингэснээр эдгээр байгууллагууд Америкийн ЗГ-ын зөвшөөрөлгүйгээр компанитай нь худалдаа хийж болохгүй юм.


Шведийн хааны удмынхан энгийн иргэн боллоо

Эзэн хаан Карл Густаф 5 ачийнхаа эрхэм дээдсийн статусыг хураан авчээ. Ингэснээр тэд татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэмж авахгүй ба энгийн иргэд шиг амьдрах боломжтой гэнэ. Тэтгэмж тусгай санд цугларснаар хааны ордон болон гэр бүлийнхэн нь хэрэглээндээ зарцуулдаг ба жилд $6.5 саяыг олгодог байна.

Таны сонорт


Image result for brain icon Хүүхдийн хос тархийг жигд хөгжүүлэх арга.

Өдрийн тойм Статистик


Өдрийн тойм Сошиал    


Зохиогчийн эрх © 2018 Өдрийн Тойм, Бүх эрх хуулиар хамгаалагдсан

Холбоо барих:
+976-76000078
info@udriintoim.mn
Монгол, Улаанбаатар, СБД, Сүхбаатарын талбай, Эрдэм Тауэр