Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ний захиалгаар БЗД-ийн дөрөвдүгээр хороо, Сансрын туннелиэс Зүүн дөрвөн зам хүртэлх туслах замыг хаахаар боллоо.

Замыг маргаашаас хэсэгчлэн хаах ба энэ сарын 30-аас наймдугаар сарын дөрвөн хүртэл бүрэн хааж дулааны шугамын шинэчлэлтийн ажил гүйцэтгэнэ. Иймд жолооч та бүхнийг тухайн замыг сонгож явахгүй байхыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө. 

Сонирхуулбал, Улаанбаатарт жолооч нар өдөрт нэг цагийг, жилд 45 хоногийг зам дээр түгжирч өнгөрөөж байгаа нь судалгаагаар тогтоогджээ. Мөн замын хөдөлгөөнд өдөрт таван цагийн турш оролцдог иргэдийн 79.2 хувь нь зорилтот ажлынхаа 37 хувийг л амжуулдаг байна.