Вьетнам

Вьетнамчууд сар шинийн баяр буюу Тетийг нэгдүгээр сараас хоёрдугаар сарын эхэн хүртэл тэмдэглэдэг. Тетийн үеэр гэр бүлийн гишүүд нэг дор цугларч гурван хоногийн турш өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлдэг ба хатаасан жимс, шош гахайн махтай будааны боов, бамбу модны навчаар хийсэн шөл уудаг байна.

Image result for vietnam lunar new year

Солонгос

Солонгосын шинэ сарыг Солал гэдэг бөгөөд мөн л адил гэр бүлээрээ цугларан өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлдэг байна. Энэ үеэр хүмүүс үндэсний хувцас болох Ханбуг өмсөн эртний ёс заншил үйлдэж, үндэсний тоглоом тоглож, үлгэр ярьдаг гэнэ. Мөн будааны боовны шөл, жигнэсэн хавирга, шарвин зэрэг хоол иддэг байна.

Related image

Хятад

Хятадын цагаан сар нь найз нөхөд, гэр бүлээрээ цуглардаг томоохон баяр бөгөөд 15 өдөр үргэлжилдэг байна. Ингэхдээ хүмүүс орой нь гэр гэртээ хооллох ёстой бөгөөд замын хөдөлгөөн их байдгаас үүдэн оройн хоолондоо амжихад хүндрэл учирдаг гэнэ. Хятадууд уг баяраар улаан дугтуйтай мөнгөн дэвсгэртийг бие биедээ бэлэглэдэг байна.

Image result for chinese lunar new year

Камбож

Тус улсад шинэ сарыг өргөн тэмдэглэдэггүй ч Хятад гаралтай хүмүүс гэр бүлээрээ цугларан Хятад үндэсний хоол идэж улаан дугтуй солилцдог бөгөөд зарим нь арслангийн багтай бүжигчид хөлсөлж аван шинэ сараа угтдаг байна.

Image result for cambodia lunar new year

Филиппин

Өмнө нь тус улсын Хятад гаралтай иргэд л шинэ сар тэмдэглэдэг байсан ч сүүлийн үед саран боов, будааны боов тараах уламжлал дэлгэрээд байгаа юм. Мөн Хятад хороололд галын наадам болж луун багтай бүжигчид бүждэг байна.

Image result for philippines lunar new year

Эх сурвалж: SBS