БЗД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Сарангэрэлд холбогдох хэргийг хэлэлцэж, гурван жилийн хорих ял оноожээ.

Түүнийг “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис болох метафетамины агууламжтай сэтгэцэд нөлөөлөх бодисыг худалдаалах зорилгоор хууль бусаар олж авсан, өөрийн биедээ нууж хадгалсан, тээвэрлэсэн” гэх зүйл ангиар ялласан байна.

Г.Сарангэрэл дөрөвдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө биедээ хар тамхи тээвэрлэж яваад баригдсан ба прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.

Сануулахад тэрээр 2014 онд хар тамхины хэргээр нэг жил зургаан сарын хорих ял авч байсан юм.