ҮСХ-ны мэдээлснээр нэг ажилтанд ноогдох сарын дундаж цалин өмчийн хэлбэрээс хамаарч 1.3-1.4 сая төгрөг байна. Энэ нь өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлаас 100-200 мянган төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. 

Мөн нийгмийн даатгалын сангийн орлого 440.8 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар өсжээ. Харин зарлага 422.8 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс  15.6 хувиар нэмэгдсэн байна. Нийгмийн даатгалын зарлага өсөхөд тэтгэврийн зарлага 17 хувь, тэтгэмжийн зарлага 6.4 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ. 

Үүнээс гадна дотоод худалдаа энэ оны нэгдүгээр сард 1.6 их наяд төгрөг болж, 34.1 тэрбум төгрөгөөр буураад байна. Түүнчлэн жжижиглэн худалдааны орлого 721.7 тэрбум, бөөний худалдаа 878 тэрбум төгрөг болж 0.1-3.5 хувиар буурчээ.