Монгол сарлаг наадам наймдугаар сарын 17-20-нд Архангай аймгийн Их Тамир сумын Тайхарын талд зохиогдохоор боллоо. Наадмын үеэр жуулчдад зориулан Цагаадай үзэсгэлэн, Ягаадай урлагийн тоглолтыг зохион байгуулах юм.

Энэхүү наадам нь орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэхээс гадна дэлхийд үнэ цэнэтэй болж буй сарлагийн хөөврөөр хийсэн бүтээгдэхүүнийг таниулан, үүлдэр угсааг чанаржуулах зорилготой юм.

Монгол сарлаг наадам нь:

  • Сүрлэг хангай сарлагийн парад
  • Хөхдэй уралдаант тэмцээн
  • Сайхан сарлаг
  • Ганган сарлаг
  • Сарлагт ээлтэй малчин
  • Саглагар сагсаахай
  • Шимт идээ
  • Арвин баялаг
  • Уран сарлаг гэсэн төрлүүдээр явагдана.