Сарны харанхуй хэсгийн өмнөд туйлын гадаргуу дор 4.8 квинтильон пунт жинтэй, 32 мянган км.кв хэмжээтэй металл байгаа гэдгийг Америкийн Байлор их сургуулийн эрдэмтэд илрүүлжээ.  

Үүнийг НАСА-ын судалгааны ажлуудад тулгуурлан хийсэн бөгөөд сарны харанхуй хэсгийн хамгийн хуучин, том, гүнзгий нүхийг судалж байхдаа металл байгааг тогтоосон байна.

Энэ нь сар дөрвөн тэрбум жилийн өмнө жижиг гарагтай мөргөлдсөнөөс болж сарны гадаргууд хайлмал төмөр, никел бий болсон гэж эрдэмтэд үзэж байгаа юм.

Эсвэл сарны үүсэлтэй холбоотой ба галт уулын хайлмал бэхжиж чулуу болон хувирсан байх магадлалтай аж.

Эх сурвалж: CNN, The sun