Нарны замаар Саруул хотхоны дундуур дамжиж Гандийн гудамж болон Их Монгол улсын гудамж руу ордог байсныг өөрчиллөө.

Тодруулбал, Нарны замаас Соёолж худалдааны төвийн нүхэн гарцаар урагш гараад баруун гар тийш эргэж, шинэ гүүрний доогуур явна. 

Энэ чиглэлийн зохион байгуулалтыг өөрчилснөөр автомашины хөдөлгөөний улмаас амгалан тайван байдал нь хамгийн ихээр алдагддаг байсан Саруул хотхоны оршин суугчдад таатай байдал бий болох юм. Мөн жолооч нар зорчиход хялбар болох ба Баасан гарагт уг хөдөлгөөнийг нээнэ.