Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт үйл ажиллагаа явуулж байсан Сауд гоби коэл транс компаний тусгай зөвшөөрлийг цуцалсантай холбогдуулан МХЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг уурхайд ажиллаж байна.

Улмаар уурхайн ам, техникийг лацдаж, ордын нөөцийн хөдөлгөөний тооцоо, бусад мэдээ тайланг холбогдох албаныханд хүргүүлжээ.

Ийнхүү байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу уурхайн хаалт, нөхөн сэргээлтийг холбогдох дүрэм, журам, стандартын дагуу хийж орон нутагт хүлээлгэн өгөхийг даалгалаа.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг, Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг өөрчлөн баталсан учир тухайн газарт олборлолт явуулдаг компаний үйл ажиллагаанд төлөвлөгөөт бус шалгалтыг үргэлжлүүлэн хийж байна.