Австрийн Вена хотод өнгөрсөн долоо хоногт болсон ОПЕК-ийн уулзалтаар Оросын тал коронавирустэй холбоотойгоор газрын тосны үйлдвэрлэлийг багасгах санал гаргасан юм. 

Гэвч Саудын Арабын хунтайж үйлдвэрлэлийг ихэсгэнэ гэж Оросыг сүрдүүлснээр газрын тосны үнэ 1991 оноос хойш хамгийн өндөр хувиар буураад байна.

Тухайлбал, олон улсын зах зээлд газрын тосны үнэ 33 хувиар буурч, баррель нь 31.4 доллар болжээ. Улмаар газрын тос үйлдвэрлэдэг Америк, Хятад зэрэг улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөөд байгаа юм.

Саудын Араб одоо газрын тосны үйлдвэрлэлээ 1.8 сая баррелиар нэмэгдүүлж, дээд хэмжээнд буюу өдөрт 12 саяыг олборлож байна. Ийнхүү Орос шударга хэлэлцээр хийхгүй бол үйлдвэрлэлээ 13 сая болтол ихэсгэнэ гэсэн юм.

Саудын Арабын хунтайж, “Газрын тос үйлдвэрлэлийн хэлэлцээрт Орос дандаа хүссэн зүйлээ хийдэг” гэж хэлсэн байна. Тэрээр Оросын тал үйлдвэрлэлийн хэмжээг хэвээр байлгах саналыг нь зөвшөөрөх хүртэл хариу арга хэмжээ авсаар байна гэдгээ илэрхийлээд байгаа юм. 

Эх сурвалж: CNN, CNBC