Сэлбэ дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд 60 метр гүүрийг ашиглалтад орууллаа. Нээлтэд  хотын дарга С.Амарсайхан, Гэр хорооллын дэмжих хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч Д.Авирмэд нар оролцсон байна.

СБД-ийн 14-р хороонд Чингэлтэйн үерийн хамгаалалтын суваг дээр баригдаж буй 60 метр, 30 метр, 24 метр урттай зэргэлдээ гурван гүүрийн ажил хийгдэж байгаа юм. 

Одоогоор 24 метр гүүрийн ажил 80 хувьтай, 30 метр гүүрийн ажил 65 хувьтай байгаа ба цаашид эдгээр гүүрийг холбосон 6.6 км урт авто замын ажлыг хийнэ. Эдгээр ажлыг 2020 оны гуравдугаар улирал гэхэд бүрэн дуусгахаар төлөвлөсөн байна.

Ингэснээр долоон буудал орчим болон зуслангийн замын ачаалал 30-40 хувь буурна гэж албаныхан үзжээ.

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг гурван үе шаттайгаар есөн жилийн хугацаанд хэрэгжүүлэх ба төслийн эхний шатны Сэлбэ, Баянхошуу дэд төвийн бүтээн байгуулалтын ажлын явц 73 хувьтай байна.