Энэ сарын 13-нд төв, говь, зүүн аймгийн зарим газраар, 14-нд төв болон зүүн аймгийн хойд хэсгээр бороо, 15-нд нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгийн зарим газраар дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. 

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ гэж ЦУОШГ-аас мэдээллээ. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр сэрүүвтэр Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан байна. 

Харин Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө  22-27 градус дулаан байх гэнэ.