Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх кабинет Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын 1 давхарт нээгдлээ. Уг төвийг нээхэд СЭМҮТ, ЭМЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран байгуулжээ. Уг төвөөс бүх насныхан сэтгэлзүйн тусламж авах боломжтой ба ажлын өдрүүдэд 10:00-16:00 цагийн хооронд ажиллах юм.

Мөн сэтгэцийн эрүүл мэндийн мэдээлэл өгөх 1800-2000 дугаараар 24 цагийн утсаар зөвлөгөө өгч байна. Нэр хаяггүй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх энэхүү кабинетаар үйлчлүүлэхэд нэр, гэрийн хаяг зэрэг таны хувийн мэдээллийг авахгүйгээр мэргэжлийн эмч үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх юм.

 

Манай улсын дөрвөн хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай бөгөөд мансуурал зэрэг сэтгэцийн өвчин ихэссэн энэ үед сэтгэлзүйн тусламж үйлчилгээ үзүүлэхийг ДЭМБ зөвлөсөн байна.

Тухайлбал, өнгөрсөн онд Монгол улс  амиа хорлолтын тоогоороо дэлхийд тавдугаарт орсон бөгөөд энэ нь 100 мянган хүн тутмын 28.3 хүн нь амиа хорлодог гэсэн үг юм.