ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Жастын Ш.Батхүүгийн хөрөнгийг АТГ-аас битүүмжилсэн жагсаалтыг ил болгож, сэтгүүлчдэд танилцууллаа.

Тэрээр өмнөх Засгийн газрын хуралдаанаар Ш.Батхүүгийн 52 орчим тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилсэн талаар мэдээлсэн юм. Харин энэ удаад ил болгосон жагсаалтаас үзэхэд Ш.Батхүүтэй хамаарал бүхий 98 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий 185 эд хөрөнгө, байр сууцыг битүүмжилсэн байна. 

Мөн Засгийн газраас Эрдэнэтийн хохирлыг төлүүлэх ажлын хэсэг байгуулж, хохирогчоор Эрдэнэт үйлдвэрийг татан оролцуулж дахин хууль шүүхийн байгууллагад хандахаар болжээ.

“Улсын мөнгийг шамшигдуулж, шүүхтэй тохиролцон татвар төлөгчдийн мөнгийг завшдаг бүлэг хүмүүсийн сүлжээ бий болсон. Үүний хамгийн тод жишээ Ш.Батхүү” гэж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

Түүний хэлснээр Ш.Батхүүд 40 сая долларыг төлөх хангалттай хөрөнгө одоо ч байгаа ба тэрээр шүүхээс ял завшиж, хэрэг хөөн хэлэлцэх хугацааг дуусахыг хүлээж байх магадлалтай гэнэ.

Үүнээс гадна Хөгжлийн банкнаас их хэмжээний зээл аваад нэг ч төгрөг төлөөгүй ААН, хүмүүс бүгд шүүхэд өг гэдэг байна. Ийнхүү тэд шударга бус шүүгчидтэй тохиролцоод хөөн хэлэлцэх хугацаа дуусахаар алга болж улс хохирч үлддэг гэлээ. 

Үүнийг Олон улсын банк санхүүгийн байгууллага мөнгө угаалт гэж хардаг ч манайд мөнгө угаасан хэргээр нэг ч хэрэг шийдэгдээгүй байгаа юм.  

АТГ-аас битүүмжилсэн Ш.Батхүүгийн эд хөрөнгийн жагсаалт: