ЭМЯ-аас коронавирусийн халдвар болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ. 

ОБЕГ-аас улсын хэмжээнд гамшгаас хамгаалах 546 ангийг бэлэн байдалд шилжүүлж, 2045 техник хэрэгсэл дайчилж, 462 төлөвлөгөөнд тодотгол хийсэн байна. 

Мөн Цагаан сарыг хориглосонтой холбоотойгоор шаардлагатай бол орон нутаг руу чиглэсэн замыг хаана гэж ОБЕГ-ын дарга Т.Бадрал хэллээ. 

Үүнээс гадна хөл хорио тогтоож, Цагаан сарыг тэмдэглэхгүй байх Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол гарсан байхад золголт хийж, айлуудаар шинэлбэл хуулийн хариуцлага хүлээлгэх гэнэ. 

Одоогоор ХӨСҮТ-д сэжигтэй нэг тохиолдлыг тусгаарлан шинжилгээ авч байна. Харин энэ сарын 15-нд бүртгэгдсэн дөрвөн сэжигтэй тохиолдлын шинжилгээний хариу сөрөг гарчээ.