Тавантолгой Түлш ХХК-ийн үйлдвэрийн ажилтай ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцлаа. Үйлдвэрийн найман шугамаар хоногт 2300-2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа ба 10 сард багтаан нэмж хоёр шугам ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн хоногийн хэмжээг 30 хүртэл хувиар нэмэгдэх юм.

Одоогоор 165 мянган тонн түлш нөөцөлсөн ба өвөл гэхэд 600 мянган түлш нөөцлөхөөр төлөвлөсөн байна. Сайжруулсан түлш нь түүхий нүүрснээс хоёр дахин бага нарийн ширхэгт тоосонцор ялгаруулах гэнэ. Шахмал түлшийг 540 цэгээр борлуулах ба борлуулсан түлшнийх нь 10 хувийг урамшуулал болгох асуудлыг судалж байгаа гэнэ.

Үйлдвэрийн ажилтай танилцах үеэрээ ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ үйлдвэрийн ажилтнуудад талархал илэрхийлээд шахмал түлштэй холбоотой зориуд мушгин гуйвуулсан мэдээлэл гарч байгаа гэсэн юм. 

Нийслэлийн гэр хорооллын 220 мянган өрх жилд 1.2 сая тонн нүүрс хэрэглэдэг юм. Үүнийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулснаар агаарын бохирдол 50 хувиар буурна гэж тооцжээ.