БОАЖЯ-ны сайд Н.Цэрэнбат, хотын дарга С.Амарсайхан нарын албаныхан Таван толгой түлш ХХК-ний үйлдвэрлэлийн үйл явц, борлуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцлаа.

Тавантолгой түлш ХХК нь өнөөдрийн байдлаар 160 гаруй мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэн нөөцөлсөн байна. Энэ нийт өрхийн хоёр сарын түлшний нөөц гэсэн үг юм.

Шахмал түлшийг 500 гаруй цэгээр борлуулах ба хэрэглэгчид Сайн гэх смарт картаар шахмал түлшийг худалдан авна. Нэг карт нь гурван тонн түлш худалдан авах эрхтэй ба иргэд түлш худалдан авахдаа картаа гэрээт борлуулагчийн аппликейшнд уншуулж, үндсэн эрхээсээ хасуулан тооцно. Сайн смарт картыг харьяа хороогоор дамжуулан айл өрх бүрт үнэ төлбөргүй тараах юм. 

Өвлийн улиралд гэр хорооллын 120 мянга гаруй өрхийн түүхий нүүрсний 1.2 сая тонн бөгөөд үүнийг 600 мянган тонн шахмал түлшээр орлуулах тооцоо гаргажээ. Ингэснээр агаарын бохирдол 50 хувь хүртэл буурна гэж Засгийн газар тооцсон юм.