Хотын дарга С.Амарсайхан 2020 оны дөрөвдүгээр сар хүртэл түүхий нүүрсний тээвэрлэлт, хэрэглээнд хяналт тавих тухай захирамж  гаргалаа.

Шалгалтын явцад хураагдсан түүхий нүүрсийг Амгалан дулааны станцад, тээврийн хэрэгслийг төвийн зургаан дүүргийн тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд журамлана.

Гэвч шахмал түлшний шаталт муу, үнс их гарах, угаартах зэргээс үүдэн иргэн, өрхүүд түүхий нүүрс түлэх, зарж борлуулах, нийслэл рүү оруулахыг завдсан тохиодол бүртгэгдсээр байна.

Иймд НОБГ, МХЕГ-тай  хамтран 9681 айл өрх, 213 ААН, байгууллагын уурын зуух, сайжруулсан шахмал түлш борлуулах дундын 30 төв, 305 цэгт хяналт, шалгалт явуулжээ.

Шалгалтаар нийт 72 зөрчил илрүүлж 148.4 тонн түүхий нүүрс хурааж Мэргэжлийн хяналтын байгууллагад харъяаллын дагуу шилжүүлсэн байна.