Шатахууныхаа шар гэрлийг асааж үзээгүй жолооч бараг л байхгүй болов уу? Уг нь шар гэрэл асахаас өмнө бензинээ нэмэх нь зөв хэдий ч санхүүгийн боломж, бусад хүчин зүйлээс шалтгаалан чадахгүй тохиолдол хаяа гардаг. Тэгвэл машины шар гэрэл асаад хичнээн километр явах боломжтой талаар бяцхан мэдээллийг хүргэе.

Мэдээж моторын хэмжээ, замын нөхцөл байдал зэргээс шалтгаалж машин бүрийн бензин идэлт харилцан адилгүй байдаг. Мөн орчин нөхцлөөс шалтгаалж өөрч байх тохиолдол гардаг байна. Жишээ нь, шулуун замд бага, түгжрэл дунд их шатахуун зарцуулна.

Монголд хамгийн их хэрэглэгддэг Тоёота приус машин зургаа орчим литр бензин үлдэхэд шар гэрэл асч 122-130 км явдаг байна. Мөн Вранглер жийп 11 литр бензин үлдэхэд шар гэрэл асч 76-93 км замыг туулна. Ингээд ямар загварын машин хичнээн км явдаг болохыг дараах зургаас хараарай.

Гэхдээ мэдээж аливаа нэгэн анхааруулах гэрэл асч удаан явах нь машинд сөрөг нөлөөтэй байдаг. Хэдийгээр машин тань бүрэн шатахуунгүй болж унтраагүй ч шар гэрэл асаалттай явах нь зарим нэг сөрөг үр дагавартай байна. Тодруулбал,

  • Бага хэмжээний шатахуунтай явах нь автомашин шатахууны систем, катализаторт гэмтэл учруулна

  • Бензин насосын чадал буурна. Учир нь, халсан цахилгаан моторыг бензин өөрөө хөргөх үүрэгтэй

  • Бензин, түлшний насос банкны ёроолд тунасан хог шаар зэргийг сорж эвдрэх, хүчгүй болох аюултай гэнэ.

Алтан шар зам тань өлзийтэй байг.